
Stanford University
В вирүст хепатитын вакцин болон В ба С вирүст архаг хепатитын скрининг ба хяналтаар урьдчилан сэргийлэх боломжтой В ба С вируст архаг гепатит нь дэлхий даяар элэгний хавдрын гол шалтгаан болж байна. KNOW HBV/HCV бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан нээлттэй цахим сургалт юм. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн ажилтнуудад вируст гепатитын төрөл, халдварлах зам, урьдчилан сэргийлэлт болон В вирүст хепатитын дархлаажуулалтын талаар мэдлэг олгож, т...
В вирүст хепатитын вакцин болон В ба С вирүст архаг хепатитын скрининг ба хяналтаар урьдчилан сэргийлэх боломжтой В ба С вируст архаг гепатит нь дэлхий даяар элэгний хавдрын гол шалтгаан болж байна. KNOW HBV/HCV бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан нээлттэй цахим сургалт юм. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн ажилтнуудад вируст гепатитын төрөл, халдварлах зам, урьдчилан сэргийлэлт болон В вирүст хепатитын дархлаажуулалтын талаар мэдлэг олгож, тэдэнд урьдчилан сэргийлэлтийг үр дүнтэй явуулах, В ба С вирүст архаг хепатиттэй өвчтөнүүдийг оношлох, хянах ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой юм. Бид эрүүл мэндийн ажилтнуудад В ба С вирүст хепатитын урьдчилан сэргийлэлт ба хяналттай холбоотой боловсрол ба ур чадвар олгосноор В вирүст хепатитын дархлаажуулалтыг өргөнөөр явуулах болон В ба С вирүст хепатитын халдвар болоод элэгний хавдрыг бууруулахад тусална гэж итгэж байна. KNOW HBV/HCV сургалтанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримт болон удирдамжуудыг багтаасан. 3b:T76f, Хичээл тус бүрийг дуусгахад хэр зэрэг хугацаа зарцуулах вэ? Тус сургалтыг хийж дуусгах тулсан хугацаа гэж үгүй тул та өөртөө тааруулан хичээлээ үзэж болно. Та хичээл тус бүрт ойролцоогоор 20-30 минут зарцуулна гэж тооцох хэрэгтэй ба үүнд видео бичлэг үзэх ба сорил бөглөх багтсан. Мөн та сургалтын өмнөх ба дараах мэдлэгээ үнэлэхийн тулд нэмээд сургалтын өмнөх ба сургалтын дараах сорилыг бөглөх шаардлагатай. Сорил тус бүрийг бөглөхөд 15-20 минут зарцуулагдана. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн зөвлөгөө олгох уу? Үгүй. Энэхүү сургалт нь эмчилгээг орлох бус харин боловсролын зорилготой. Танд эмчилгээний талаар асуулт болон хүсэлт байвал нэмэлт мэдээллийг биднйи эх сурвалжийн хуудаснаас авч болно. Танд эрүүл мэндийн ямарваа нэгэн асуудалтай холбоотой асуулт гарах л юм бол цаг ямагт өөрийн эмч болон бусад мэргэшсэн эрүүл мэндийн ажилтнуудаас зөвлөгөө авч ба
Thi Thanh Hang Pham
Research Scientist, Asian Liver Center
Samuel So
Professor of Surgery, Lui Hac Minh Professor, and Executive Director, Asian Liver Center